>

. NO WIDGETS YET

There are still no widgets here. To add some content please go to the Dashboard and add some Widgets to the Top Sidebar. If you don't need this section just go to Mercina Options and switch off the Top Sidebar.

'
  • Танилцуулга 5

  • Танилцуулга 4

  • Танилцуулга 3

  • Танилцуулга 2

  • Танилцуулга 1

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЪЯА

”МОНГОЛ ТАМГА” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

 

            Монгол улсын Засгийн газрын 1992 оны 2 дугаар сарын 14-нд гарсан 26-р тогтоолоор “Үнэт цаас” компанийн тамга тэмдгийн дамжлагыг тоног төхөөрөмж, ажилчдын хамт Цагдаагийн Ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн нь тамга тэмдгийн нэр төрөл, барих, эзэмших хүмүүс ихэссэн, зөвшөөрөл олголт, үйлдвэрлэл хоёр тус тусдаа учир чирэгдэл ихтэй, хувийн үйлдвэрлэл гарч ирсэн зэрэг шалтгаанаас үүдэж нэг удирдлагад төвлөрүүлж, ЦЕГ-ын хэв журмын хэлтсийн дарга, хурандаа Гарамжил /одоо хошууч генерал/ үйлдвэрийн даргын, хошууч Лхамдорж /одоо дэд хурандаа/ ня-богийн үүргийг хавсран гүйцэтгэж, үйлдвэрийн мастераар Д.Цэдэндамба ажиллах болж, 1992 оны 4-р сарын 5-ны өдрөөс үйлдвэрлэл эхэлснээр одоогийн “Монгол тамга” үйлдвэрийн анхны шав тавигджээ.

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 26-р тогтоолыг үндэслэн Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 1992 оны 155 дугаар тушаалаар Тамга тэмдгийн үйлдвэрийг Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэд бие даан аж ахуйн тооцоон дээр ажиллуулахаар байгуулсан юм.

Тамга тэмдгийн үйлдвэр нь улсын хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолыг удирдлага болгон төр захиргааны болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг захиалгаар хийж үйлдвэрлэдэг.

Тамга тэмдэг нь тухайн байгууллага, хувь хүний итгэмж болохын зэрэгцээ санхүүгийн асуудалд шууд хамааралтай байдаг тул түүнийг үйлдвэрлэх, ашиглах асуудал нь цагдаагийн байгууллагын хяналтанд байх нь зүйн хэрэг мөн. Иймээс ч тус үйлдвэр нь улсад ганц байх онцгой обьектын хувьд ЦЕГ-ын шууд харъяанд ажил үүргээ гүйцэтгэдэг. Төрийн өмчит үйлдвэрийн хувьд жил бүр Төрийн Өмчийн Хороотой хийсэн гэрээний үндсэн дээр ажлаа дүгнэж тайлагнадаг.

Тус үйлдвэрийн захирлаар 1992-2006 онд цагдаагийн хурандаа С.Содномбалжир, 2006-2013 онд цагдаагийн хурандаа Ж.Сайнжаргал, 2013 оноос Д.Рэнцэнтавхай ажиллаж байна.

Үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн бүх тамга, тэмдгийг улсын нэгдсэн регистрийн дугаартай болгосон. Үүнд тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг ямар баримт бичгийг үндэслэн хэзээ, хэрхэн үйлдвэрлэсэн тухай мэдээллийг багтаасан байдгаас гадна цагдаагийн байгууллага болон бусад хуулийн этгээдийн албан хүсэлтээр тамга, тэмдэг, эзэмшигчийн талаархи лавлагаа, мэдээллийг өгч болох давуу тал нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд ач холбогдолоо өгдөг. Ялангуяа тамга тэмдэг ашиглан үйлдсэн хэрэг зөрчил, эдийн засгийн гэмт хэргийг илрүүлэхэд шаардагдах мэдээлэл чухал шаардлагатай байдаг нь практикаас харагддаг.

Мөн 1960-аад оны үеэс эхэлсэн тамга тэмдгийн дардас, захиалгын хуудсыг хадгалсан архивын сан хөмрөг бүрдүүлсэн бөгөөд энэ нь өөрийн байгууллага төдийгүй цагдаа, шүүхийн байгууллагад чухал баримт болдог билээ.

Тамга тэмдэг нь тухайн байгууллага, хувь хүний төдийгүй улс орны нүүр царайг ямар нэгэн хэлбэрээр илэрхийлдэг батламж мөний хувьд үзэмжтэй, чанартай сайн хийх ёстой гэж бид үздэг. Иймээс тус үйлдвэрийг анх байгуулагдах үед ашиглагдаж байсан 1930-аад оны гар ажиллагаатай технологийг сольж Тайвань улсын тоног төхөөрөмжийг 1995 онд оруулж ирсэн. Энэ нь хуучин гар ажиллагааг бүрэн халж, орчин үеийн фотополимерийн аргаар тамга, тэмдгийг хийдэг, хөдөлмөр хөнгөвчилж, чанарын хувьд дэвшил гаргасан технологи байсан юм.

2002 оноос Япон улсын хөрөнгө оруулалттай Польш улсын “Sun Stamper (Europe)“ компаниас Европ тивд түгээмэл хэрэглэгдэж байгаа, маш өндөр хүчин чадалтай флэш технологийг,  2009 оноос лазер технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.

Одоо бид “атом”, “флэш”, “лазер” технологиор резинэн тэмдгийг хийхээс гадна гуулин бэлдэц дээр лацны тэмдэг, ломбо, товгор дардсыг сийлэгч машинаар сийлэх үйлчилгээ үзүүлж байна.

Бусад
  • технологийн сонголтууд
  • “Атом” технологийн талаар
  • “Флэш” технологи