>

. NO WIDGETS YET

There are still no widgets here. To add some content please go to the Dashboard and add some Widgets to the Top Sidebar. If you don't need this section just go to Mercina Options and switch off the Top Sidebar.

'

Үйлчилгээ

АТОМ ТЕХНОЛОГИ

“Атом” технологийн тосгүй тэмдгийг эх загварын дагуу фотополимерийн аргаар хэв бэлтгэн, резинийг халуун даралтын аргаар боловсруулж үйлдвэрлэнэ. Тэмдгийг тостой подушик дээр дарж бичиг баримтанд хэрэглэдэг. Тосгүй тэмдгүүдийг шармал төмөр болон хуванцар, цул резинэн иштэй хийдэг. Тусгай тосонд дардаг энэхүү тэмдэг нь алслагдмал суудаг, байнга ирж цэнэглүүлэх боломжгүй, мөн олон дардас дарах хэрэглэгчдэд тохиромжтой, хямд үнэтэй юм.

“Атом” технологийн тостой тэмдгийг эх загварын дагуу фотополимерийн аргаар хэв бэлтгэн, резинийг халуун даралтын аргаар боловсруулж үйлдвэрлэнэ. Вакуум орчинд өндөр даралтын дор тэмдгийн бэлдэц резинд тос /улаан, хөх гэх мэт/-ыг шингээх ба энэ тэмдгийг бичиг баримтанд шууд дарж хэрэглэнэ. Энэ тэмдгээр 1000-3000 удаагийн дардас гаргах ба дахин цэнэглэх боломжтой.

 

ФЛЭШ ТЕХНОЛОГИ

             “Флэш” технологи нь тэмдгийг эх загварын дагуу бэлдэц резинийг өндөр хүчдэлээр боловсруулж үйлдвэрлэнэ. Вакуум орчинд өндөр даралтын дор тэмдгийн бэлдэц резинд тос /улаан, хөх гэх мэт/-ыг шингээх ба энэ тэмдгийг бичиг баримтанд шууд дарж хэрэглэнэ.

Флэш технологийн давуу тал нь:

-Үсэг, зураасыг маш нарийн хэмжээнд хийх чадвартай,

-Үсэг, зураас, тэмдэгт эвдрэх явдал гардаггүй,

-Тосыг нь өөрт нь шингээсэн байдаг учир урсч халтартахгүй, ямар ч гөлгөр гадаргуун дээр дарахад нэвт шингэдэг чанар сайтай,

-Тамга, тэмдэг маш богино хугацаанд хийгдэх боломжтой юм.

Атом, флэш технологийн тэмдгүүд нь хэрэглээний явцад резинд шингээсэн тос дуусдаг тул дардас бүдгэрэнгүүт ирж цэнэглүүлэх хэрэгтэй.

 

ЛАЗЕР ТЕХНОЛОГИ

 Манай үйлдвэр хамгийн сүүлийн үеийн үр бүтээлтэй, олон чадавхит технологи болох /резин, хуванцар зэрэг олон янзын материал дээр сийлэх чадвартай/ New mercury лазер сийлбэрийн машиныг шинээр хэрэглэж эхлээд байна. Тосгүй тэмдгүүдийг лазер технологиор хурдан хугацаанд хийдэг бөгөөд  гарц дардас сайтай, чанартай учраас хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болоод байна.

laser atom